“МОСТ ФИНТЕК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


МОСТ Финтек ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 01 сарын 07-ны өдрийн BoDM 01/24 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг явуулах тухай зарлаж байна.

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2024 оны 02 сарын 16 өдрийн 10:00 цагт meet.most.mn  цахим хаягаар хуралдана.

Компанийн оноосон нэр: МОСТ Финтек ХК

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. “МОСТ Финтек” ХК-ийн хаягийг өөрчлөх тухай;
  2. “МОСТ Финтек” ХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;
  3. “МОСТ Финтек” ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох;

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2024 оны 01 сарын 28 өдөр

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дэг
  2. Дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл
  5. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар

Хувьцаа эзэмшигч та 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 10 цагаас өмнө ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр оффис, 13 давхрын 1313 тоот хаягаар ирж, хурлын материалтай танилцан саналаа өгөх боломжтой.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалтай энд дарж танилцана уу.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг МОСТ Финтек ХХК-ийн байранд болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр оффис, 13 давхрын 1313 тоот,

Утас: 7505-2727

 

МОСТ ФИНТЕК” ХК

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Share This

Copy Link to Clipboard

Copy