“МОСТ Финтек” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР.
“МОСТ Финтек” ХК нь Монгол улсын хөрөнгийн зах зээлд IPO амжилттай хийж нээлттэй хувьцаат компани болж буйтай холбогдуулан ТУЗ-ийн хараат бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах гэж байна. Уг шалгаруулалтад оролцохыг хүсвэл дараах материалыг бүрдүүлэн компанийн нэр дэвшүүлэх түр хороонд ирүүлнэ үү.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 3.
ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: | |
Хуулийн шаардлага: | |
1 |
Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй, |
2 |
Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй, |
3 | Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй |
4 | Компанитай бизнесийн аливаа холбоогүй |
5 | Компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх |
Тусгай шаардлага: | |
1 | Санхүү, эдийн засаг, төлбөр тооцоо, мэдээлэл технологи эсхүл хууль эрх зүйн чиглэлээр бакалавраас дээш түвшний боловсрол эзэмшсэн |
2 | Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан дадлага туршлагатай байх |
3 |
Мэргэжлийн ёс зүйн хариуцлага болон Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээж байгаагүй(эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр ял шийтгүүлж байгаагүй) |
4 | Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажил эрхэлдэггүй байх |
5 | Цаашид ТУЗ-ийн хурал болон ХЭХурал, шаардлагатай бусад үйл ажиллагаанд биечлэн идэвхитэй оролцох боломжтой |
6 | Эрх бүхий албан тушаалтанаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх |
7 | Хороо болон арилжаа эрхлэх байгууллагаас захиргааны хариуцлага хүлээж байгаагүй |
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Өөрийн танилцуулга буюу нэр дэвших этгээдийн мэдүүлэг;( энд дарж татах)
- Цээж зураг 1 ш /3х4/, – Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх
- Ажлын туршлагыг нотлох ажил байдлын тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын лавлагаа (Хур системээс татах);
- Боловсролын дипломын баталгаат хуулбар;
- Компанийн засаглалын сургалтын гэрчилгээний баталгаат хуулбар;
- Иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт-(Хур системээс татах);
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай гараар бичсэн баталгаа.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ХЭЛБЭР:
- 24 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дуустал info@most.mn и-мэйл хаягаар дамжуулан цахимаар;
- УБ хот, СБДүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр оффис, 13 давхрын 1313 тоот хаягаар шуудангаар тус тус хүлээн авна. Лавлах утас: 75052727
“МОСТ Финтек” ХК-ИЙН
НЭР ДЭВШҮҮЛЭХ ТҮР ХОРОО.