Интернэт Худалдааны төлбөрийн ПОС

МОСТ платформын хэрэглэгч нар, мөн QR-кодтой аппликейшн ашигладаг аль ч банкны харилцагч нар Танай онлайн худалдааны веб, апп дээр худалдан авалтын төлбөр хийх боломжтой.

Боломжууд:

  • Онлайн худалдааны дурын Веб Аппад МОСТ-ын ПОС-ыг холбоод төлбөр хүлээн авах боломж нэвтрүүлнэ.
  • Худалдан авагч ПОС дээр QR-код уншуулаад эсвэл TAN код гараар оруулж төлбөр хийнэ. Үүнд QR-кодоор төлбөр хийх үйлчилгээ үнэгүй.

Үндсэн зарчим:

  • ПОС-ыг холбохын тулд МОСТ-ын АПИ зааврын дагуу онлайн худалдааны Веб Апп талдаа хөгжүүлэлт хийнэ.
  • QR-код TAN хоёр боломжоор төлбөр хүлээн авах бөгөөд хоёулан дээр нь хөгжүүлэлт шаардагдана.

API зааврын дагуу холболт хийх явцад бодит орчинд хүндрэл үүсч болно. Албан ёсоор хамтран ажиллаж эхлэх үед МОСТ-ын талаас туслалцаа үзүүлнэ.