Цаг үеийн мэдээ
МонголБанкны дэд ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн МОСТ ПСП компанийн гүйцэтгэх захирал А. Сүхдоржийг хүлээн авч Монгол Улсын цахим төлбөр тооцооны дэд бүтэц, түүнтэй холбогдсон шинэчлэл, түүнд хувийн өмчийн технологийн компаниудын оролцооны тухай олон талт асуудлаар санал солилцлоо. Ноён Б. Лхагвасүрэн нь дотоодын технологийн компаниудынхаа үүсгэл санаачилгыг хөхүүлэн дэмжиж, ил нээлттэй, зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг идэвхжүүлэх замаар бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд цахим төлбөрийн орчин үеийн боловсронгуй сүлжээ байгуулах өөдрөг ирээдүй ойрхон харагдаж байна гэж цохон тэмдэглэлээ.