“Алтан Хоромсог” ҮЦК Most Money апп-д нэгдлээ.

Most Money ашиглан ЭТТ-н 1072 ширхэг хувьцааны дансаа нээлгээрэй.

“Алтан Хоромсог” үнэт цаасны компани нь Most Money хэтэвчинд нэгдсэнээр та гар утаснаасаа Эрдэнэс Таван Толгой ХК-ий 1072 ширхэг хувьцааны данс нээж, ногдол ашиг хүлээн авах банкны дансаа бүртгүүлэх боломжтой боллоо.

Хэрхэн бүртгүүлэх вэ? Хувьцааны ногдол ашиг хэзээ олгогдох вэ?

Most Money апп-ын 1072 хувьцааны цэсийг сонгож:

  1. “Алтан Хоромсог” үнэт цаасны компанид үнэт цаасны данс нээх хүсэлт гаргана. Таны үнэт цаасны данс ажлын 3-5 хоногт баталгаажиж, нээгдэнэ.
  2. Ногдол ашиг авах банкны дансаа сонгоно..
  3. Ногдол ашиг тараах хугацааг Эрдэнэс Таван Толгой ХК болон Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв хамтран товлох бөгөөд олон нийтэд зарласны дараа таны сонгосон банкны дансанд орох болно. Нэгж хувьцаанд оногдох ногдол ашиг 90₮ ба 1072 хувьцаатай иргэнд нийт 96,480₮ -ийн ногдол ашиг олгохоор тогтоосон байна.

Share This

Copy Link to Clipboard

Copy