МОСТ МОНИ ҮЙЛЧИЛГЭЭГ ГАРГАГЧ МОСТ ФИНТЕК ХХК IPO ХИЙХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 10 сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “МОСТ Финтек” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй үнэт цаасыг бүртгэлээ.
МОСТ Финтек ХХК нь 2008 онд байгуулагдсан Монгол улсын ууган Финтек тодотголтой компани бөгөөд 2010 онд анхны цахим хэтэвч болох MOST MONEY үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, олонд танигдсан билээ. Үндсэн үйл ажиллагаа нь төлбөр тооцоо, гүйлгээ боловсруулалтын платформ, дэд бүтцийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд банкны салбарын 60%, бичил санхүүгийн 32 байгууллага, 20 гаруй хэтэвч, 1.7 сая хэрэглэгчийг өөртөө холбосон улсын хэмжээнд тархалттай үндэсний технологийн бүтээн байгуулагч компани юм. Хэтийн зорилго болох Монгол улсын төдийгүй олон улсын түвшинд цахим хөгжлийн түүчээлэгч байх, дотоодын оюун ухааны бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад гаргах зорилтынхоо төлөө уйгагүй явж буйгаа баталгаажуулан ийнхүү нээлттэй компани болох дараагийн алхмаа хэрэгжүүлэх боломжтой болсондоо баяртай байна.
Be the MOST – МОСТ ФИНТЕК
МОСТ Финтек ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн болон туслах андеррайтераар “Ти Ди Би Секьюритис” ҮЦХ ХХК, “Ард Секюритиз” ҮЦХ ХХК, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар “Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК, аудитын компаниар “Хүлэгт Хүннү Аудит” ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Сноу Хилл Консалтанси ХХН” ХХК зэрэг дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллалаа.