Замд яваа санхүүгийн гүйлгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэглэгчийн данс, картын дугаар зэрэг “эмзэг” мэдээллийг замд гарахад нь төлөөний тэмдэгт буюу токеноор орлуулж, банкин дээр гүйлгээ хийхийн өмнө нь токеныг уугуул үзүүлэлтүүдээр нь эргүүлэн солих үйлчилгээг “Токены үйлчилгээ” гэнэ. МОСТ нь банкуудад токений үнэ төлбөргүй үйлчилгээний шийдэл санал болгодог.