“МОСТ ФИНТЕК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


 

МОСТ Финтек ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн BoDM 07/24 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг явуулах тухай зарлаж байна.

Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2024 оны 04 сарын 25 өдрийн 14:00 цагт цагт Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Централ тауэр 17 давхар, Криптос рестораны төв танхим”-д болон meet.most.mn  цахим хаягаар хуралдана.

Компанийн оноосон нэр: МОСТ Финтек ХК

Хурлын хэлэлцэх асуудал:

  1. 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайланг танилцуулах;
  2. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  3. ТУЗ-ийн төсвийг хэлэлцэн батлах;
  4. Ногдол ашиг хуваарилахгүй байх тухай шийдвэрийг танилцуулах;

БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2024 оны 04 сарын 8 өдөр

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. Хурал зарласан ТУЗ-ийн шийдвэр, хавсралтуудын хамт.
  2. Компанийн 2023 оны санхүүгийн аудитлагдсан тайлан;
  3. Компанийн жилийн үйл ажиллагааны тайлан, ТУЗ-ийн дүгнэлт;
  4. Ногдол ашиг хуваарилахгүй байх тухай шийдвэр.

Хувьцаа эзэмшигч та 2024 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09.30-17.00 цагийн хооронд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Централ Тауэр оффис, 13 давхарын 1313 тоот хаягаар ирж, хурлын материалтай танилцан урьдчилсан саналаа өгөх болон meet.most.mn вэб хаягаар өгөх боломжтой.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

  • Компанийн байранд биечлэн ирэх,
  • МОСТ Финтек ХК-ийн фэйсбүүк хуудсаар,
  • Хурал зохион байгуулах комиссын Утас: 7505-2727, 88859015 шууд утсаар холбогдон авна уу.

 

МОСТ ФИНТЕК” ХК

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Share This

Copy Link to Clipboard

Copy