МОНГОЛБАНК МОСТ Финтек ххк-д “ХӨДӨЛГӨӨНТ БАНКНЫ ПРОЦЕССОР”-ын зөвшөөрөл олголоо.
Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Монголбанкнаас батлан гаргасан “Хөдөлгөөнт банкны үйлчилгээний журамд заасан шаардлагуудыг хангаж Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн А-204 дүгээр тушаалаар “МОСТ Финтек” ХХК нь “Хөдөлгөөнт банкны процессор”-ын зөвшөөрлөө албан ёсоор хүлээн авлаа.
МОСТ Финтек ХХК нь бүх цаг үед Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажилласаар байх болно.