MOST API

МОСТ төлбөр тооцооны платформ бүх боломжоо нээлттэй API болгон танилцуулж байна. Нээлттэй API нь үнэ төлбөргүй. Зөвхөн ашиглалтын хураамжтай.

Уг нээлттэй API-г Арилжааны банк, Бичил санхүүгийн байгууллага, Үнэт цаасны компани болон Кастодиан банк, Даатгалын компани өөрийн суурь бүртгэлийн системтэй холбосноор МОСТ-ын төлбөр тооцооны бүх боломжийг ашиглана.

MOST API-г ашигладаг үйлчилгээнүүд

Бидний гаргаж буй нээлттэй API-г ашиглаад та өөрийн смарт үйлчилгээгээ хүссэн байдлаараа үүсгэх боломжтой.

Боломжууд:

  • Хэрэглэгчийн онлайн бүртгэл
  • Хэрэглэгчийн баталгаажуулалт
  • Санхүүгийн гүйлгээ
  • Санхүүгийн бус гүйлгээ лавлагаа
  • Төлбөр тооцооны цогц гүйлгээ
  • Смарт мэдэгдэл
  • Мессеж илгээх

Банк санхүүгийн байгууллага, сонирхсон этгээд нээлттэй протоколын дагуу хэрэгтэй функцээ аваад, хөгжүүлэлтээ хийгээд өөрийн өнгө төрх, брэнд бүхий үйлчилгээг зах зээлд гаргах, өөрийн зүгээс онцлог бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэх боломжтойгоороо давуу талтай. Үүнд вэб, апп, санхүүгийн байгууллагын суурь бүртгэлийн системүүд хамаарна.

Үндсэн зарчим:

  • API нь МОСТ төлбөр тооцооны платформын бүх боломжийг агуулна.
  • API-д холбогдох системийн хөгжүүлэлт түүний ашиглалтыг санхүүгийн байгууллага хариуцна.
  • - API-д холбогдох вэб
  • апп-ын дизайныг санхүүгийн байгууллага хариуцна.
  • Санхүүгийн байгууллага өөрөө Authentication хийж
  • Server to server хэлбэрээр ажиллах боломжтой.
  • Powered by MOST брэндийн илэрхийллийг дагаж мөрдөнө.