МОСТ Финтекийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 2.7 д...
Text news
Select your topic at interest
Төлбөр тооцоо ,сеттлемент, кредит скорингийн МОСТ платформыг бүтээгч МОСТ Финтек ХК (UBX: MOST) 2026 оны III улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Уг хугацаанд нийт платформын хэрэглэгчийн тоо 2.01 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар өссөн нь МОСТ платформын хэрэглээ, хамрах хүрээ үргэлжлэн тэлж буйн илрэл юм.
Санхүүгийн үзүүлэлтийн хувьд компанийн нийт үйл ажиллагааны орлого ₮4.06 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 2 дахин нэмэгджээ. Харин татварын дараах цэвэр ашиг ₮2.19 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 2.7 дахин өссөн дүн юм.Энэхүү өсөлт нь хэрэглэгч ба бүтээгч бидний 18 жилийн үнэнч хамтын ажиллагаа, хариуцлага, платформын тасралтгүй хөгжлийн үр дүн билээ. Эрхэм хэрэглэгчид болон компанийн хөгжилд итгэл хүлээлгэсэн нийт хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдадаа талархал илэрхийлье.
Цаашид бид санхүүгийн технологийн шийдлүүдээ улам боловсронгуй болгож, хэрэглэгчдэдээ илүү хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг хүргэн, тогтвортой өсөлт, урт хугацааны үнэ цэнийг бүтээхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллах болно.
Тайлбар: Санхүүгийн мэдээлэл аудитлагдаагүй болно. Энэхүү нийтлэл нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://most.mn/document/reports
Text news